Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны өнөөдрийн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлд аялал жуулчлалын үндсэн болон дагалдах үйлчилгээ, тур операторын үйлчилгээг хэн эрхлэх, хил орчмын аялал жуулчлал, жуулчдын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар тусгаж өгснөөс гадна аялал жуулчлалыг хөгжүүлэх сан, ан агнуур, аялал жуулчлалын тээврийн гарцыг нэмэх, аялал жуулчлалын бүс нутгийг зарлах, мэргэжлийн холбоо ямар үйл ажиллагаа явуулах талаар зааж өгчээ.
Аялал жуулчлалын сан байгуулж, сангийн хуримтлалыг тус салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэгт зарцуулах, ан агнуурын тусгай зөвшөөрөл олголтыг ил тод болгох, гадаадын жуулчдад татварын буцаан олголт олгодог байх, эрсдэл өндөртэй аялалд заавал даатгалд хамрагддаг байх зэрэг зохицуулалтыг багтаажээ. Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хоорооны хуралдаанаас тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг илүү боловсронгуй болгох, зарим зүйл, заалтын тооцоо судалгааг нарийвчлан хийж ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.37.74)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
1 цаг 20 мин
-
5 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 22 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
1 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин