Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түүхэн амжилт гаргасан дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн даамын тамирчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
Үйл явдал
/
2022-11-16
Турк улсын Анталия хотод зохион байгуулагдсан 100 буудалт даамны тэмцээнд Дэлхийн 19 орны 207 тамирчинтай оюун ухаанаа сорин өрсөлдөж, Монгол улсын даамын баг тамирчид дөрвөн алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж медалийн чанараар ТЭРГҮҮН байрт шалгарч түүхэн амжилт үзүүлсэн билээ.
 
/2022.11.15/ Өнөөдөр Хан-Уул дүүргийн удирдлагууд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түүхэн амжилт үзүүлсэн Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн даамын баг, тамирчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
 
Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн Даамын шигшээ багийн дасгалжуулагч Ц.Эрдэмбилэг даамын баг тамирчдын дасгалжуулагчаар ажиллаж, хөвгүүдийн үндсэн төрөлд 114 дүгээр сургуулийн сурагч А.Дашчирэв алтан медаль, охидын үндсэн төрөлд “Шинэ Монгол Харумафүжи” сургуулийн сурагч Н.Лхагвадолгор алтан медаль тус тус хүртэж, эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулан багийн нийлбэр дүнгээр даамын тэмцээнд бахдам амжилт үзүүлсэн баг тамирчдад дүүргийн удирдлагууд Хан-Уул дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж, цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүслээ.
 
Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн даамын шигшээ багийн тамирчнаар 114 дүгээр сургуулийн сурагч А.ДАШЧИРЭВ нь 100 буудалт даамын спортоор 10 гаруй жил хичээллэсэн бөгөөд 10 настайдаа Монгол Улсын Спортын дэд мастерын болзол хангаж, 12 настайдаа Монгол Улсын Спортын мастер цол, 14 настайдаа Олон улсын хэмжээний мастер цолыг тус тус хүртсэн дүүргийн шилдэг тамирчин.
 
-2017 онд Монгол Улсын Спортын дэд мастер
-2018 онд Монголын Спортын мастер
-2019 онд Олон Улсын хэмжээний мастер
-2019 онд Хан-Уул дүүргийн “Шилдэг тамирчин сурагч”
-2019 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн даамын шигшээ багийн тамирчин.
-2022 онд Дэлхийн даамын холбооны мастер
 
Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн даамын шигшээ багийн тамирчин, “Шинэ Монгол Харумафүжи” сургуулийн сурагч Н.ЛХАГВАДОЛГОР:
-2017 онд Монгол Улсын Спортын мастер
-2017 онд Дэлхийн даамны холбооны дэд мастер
-2022 онд Дэлхийн даамын холбооны мастер
-2019 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн даамын шигшээ багийн тамирчин.
Түүхэн амжилт үзүүлсэн Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн даамын шигшээ багийн баг тамирчиддаа амжилт хүсье. 
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.96.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.