Ц.ТУВААН: Энэ жилийн төсөвт ТЗ-н ажилтны цалин нэмэгдэхээр орж ирсэн
Үйл явдал
/
2022-11-17

Өнөөдөр 2023 оны улсын төсөв хэлэлцэж батлагдлаа. Энэ жилийн төсөвт ТЗ-н ажилтны цалин нэмэгдэхээр орж ирсэн. 20% нь төсвөөс, 80% нь тухайн орон нутгийн удирдлагууд орон нутагтаа бүрдүүлсэн төсвөөсөө 80 хүртэлх хувиар төрийн захиргааны албан хаагч нарын цалинг нэмэгдүүлж болох боломжийг нээж өгч байгаа.

Гэвч Монгол улсын 21 аймгаас 3-4 аймгаас бусад аймгууд улсын төсвөөр үйл ажиллагаа нь явдаг. Иймээс энэ нь амьдрал дээр бодитой хэрэгжихгүй гэж бид харж байна. Төрийн үйлчилгээний ажилчид ч мөн төрөөс цалинжиж салбар яамдаас санхүүждэг. Энэ хүмүүсийг ялгах нь зохимжгүй юм.

Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шийдэл болсон хуулийн төсөл орсон. Энэ нь 5 жил тогтвор суурьшилтай ажилласан ТЗ-н албан хаагчдад 1 удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох хууль орж ирж байгаа. Гэвч энэхүү хуулийн төслийг Засгийн газраас дэмжсэн байр суурь илэрхийлээгүй

Дайны нөхцөл байдал, Ковидын дараах нөхцөл, тээвэр ложистикын хүндрэл, инфляцтай холбоотой юмны үнэ маш их нэмэгдсэн. Төрийн албан хаагчдын доод шатныхан 400.000-550.000 төгрөгний цалин авч байна. Ийм цалингаар ямар ч амьдралаа залгуулах боломжгүй.

Бүх түвшний цалинг цогцоор нь нэмэх асуудал Засгийн газрын өмнө тулгамдаж байгааг Ардчилсан намын гишүүд анхааруулан ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.109.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.