Албан хаагчдыг дадлагажуулах сургалт зохион байгуулагдаж байна
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй ажлын байран дээр дадлагажуулах сургалт үргэлжилж байна.
Тухайлбал, архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн 1-20 хороо, Засаг даргын дэргэдэх хэлтэс, алба, сургууль, цэцэрлэг, УТҮГ, ОНӨТҮГ зэрэг нийт 96 байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан 102 албан хаагчийг Засаг даргын Тамгын газрын Архивын тасагт дадлагажуулан сургаж байгаа юм.
Уг сургалтын зорилго нь байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн суурь ойлголт болох цаасан болон цахим архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, архивын сан хөмрөгийг түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолтой баримтаар нөхөн баяжуулах, цахим хэлбэрт шилжүүлэх, данс бүртгэл үйлдэх зэрэг ажлыг ажлын байран дээр дадлагажуулж үндсэн ойлголт өгөхөд оршино. Сургалт 2022 оны арваннэгдүгээр сарын 01-нээс арванхоёрдугаар сарын 09-нийг хүртэл үргэлжлэх юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.48.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
4 цаг 58 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 22 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин