Б.ЭНХБАЯР: Ч.Хүрэлбаатар сайд ӨР тавьж, АРД ТҮМЭН ТӨЛЖ байна!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-11-17

УИХ-ын байнгын хорооны хуралдаанаар “Төр хувийн хэвшлийн түншлэлийн хууль”-г хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дараах байр суурийг илэрхийлэв. “Энэ хуулийг Эдийн засгийн хөгжлийн яам хэрэгжүүлэх юм байна. Би сайдад нь итгэхгүй байна. Ч.Хүрэлбаатар сайд бол МЭРГЭШСЭН ХУЛГАЙЧ. Сангийн сайд байхдаа 439,6 сая долларын долоон төсөл хэрэгжүүлж гарын үсэг зурсан байна. Дандаа өөрийн тойрогтоо хэрэгжүүлсэн байна. Энэ бол тойргийнхоо иргэдийг ХАХУУЛЬДСАН хэлбэр. Зээлийнх нь өрийг Монголын ард түмэн төлж байна. Ямар өндөр өртөгтэй сйадын суудал вэ. Ямар үнэ цэнэтэй суудал вэ. УИХ-д огтоосоо танилцуулалгүй нууцаар боогоод ороод ирдэг. Бид жил болгон Ч.Хүрэлбаатар сайдын  АВЛИГЫГ САНХҮҮЖҮҮЛЖ байна. Төсвийн хулгай дээр хуулийн хулгай хийж байгаа учраас түүнийг МЭРГЭШСЭН ХУЛГАЙЧ гэж байгаа юм” хэмээн шүүмжлэв. Тэдний энэ маргаан “Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах LRT төслийн санхүүжилт”-тай холбоотойгоор эхэлсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.82.252)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.