Цахим хэрэглээ өссөн өнөө үед Цагдаагийн байгууллагын тоо баримтаар энэ оны эхний 10 дугаар сарын байдлаар иргэн, хуулийн этгээдээс залилах гэмт хэргийн шинжтэй 10300 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Үүний 88.2 хувийг цахим хэрэгсэл ашиглаж залилсан үйлдэл эзэлж байна. Залилагчдаас иргэдийн фэйсбүүк хаягт нэвтэрч, найзуудаас нь чатаар мөнгө зээлэх, ипотекийн зээлийг шуурхай гаргаж өгөх, өндөр ашигтай сүлжээний бизнест жуулчилж өгөх гэх мэт зарыг байршуулж олзлох үйлдлийг хийдэг байна. Мөн гадаад улсын иргэд манай улсын иргэдийн гэнэн, итгэмтгий, хяналт сул байдлыг ашиглаж өв залгамжлал, зээл олгох, бараа таваар хүргүүлэх гэх мэт үйлдлийн аргаар залилах байдал нийтлэг гарах болжээ.
Иймд, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран цахим орчинд үйлдэгдэх санхүүгийн залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Unsend – Бүү шилжүүл” аяныг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 14 хоногийн хугацаатай хэрэгжүүлж эхэллээ.
Цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн залилан мэхлэх гэмт хэргийг урьдаас төлөвлөж, урьдчилан бэлтгэсэн данс, мөнгө хүлээн авах аргыг ашигладаг бөгөөд хохирогчийн эмзэг байдлыг ашиглах, ашиг, үр өгөөж ихтэй боломжийн санал тавих, найз нөхөд, танил хүмүүсийн дүрд хувирах, олон нийтэд нэр алдартай хүмүүс болон төрийн байгууллагын нэр, зураг логог ашиглаж байна. Иймд энэхүү аяныг хэрэгжүүлэх хугацаанд олон нийтийг залилагчдын энэ мэт үйлдлүүдээс сэрэмжилж, мэдээллийн аюулгүй байдлын нууцлалаа өндөр түвшинд хадгалж, хамгаалж байх зөвлөмж, мэдээллийг өргөн хүрээнд өгч ажиллах юм.
-
4 цаг 25 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 22 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
Өчигдөр 12 цаг 20 мин
-
Өчигдөр 11 цаг 42 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин