Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэмцэх үндэсний хамтарсан багийн 800 гаруй төлөөлөгчид чууллаа
Үйл явдал
/
2022-11-17
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас Эрүүл мэндийн яамтай хамтран Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа: Хамтарсан багийн үндэсний чуулганыг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулав. 



Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий салбар бүрийн 800 гаруй төлөөлөл оролцож буй чуулганыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, НҮБ -ын Хүн амын сангийн тэргүүн Др.Халид Шарифи нар нээж үг хэллээ.  

Нийтийн эрүүд мэндийн газрын дарга Д.Баярболд "Хамтарсан баг дахь өрхийн эмчийн үүрэг, оролцоо цаашдын бодлого"-ын талаар илтгэл тавьж, панел хэлэлцүүлэгт оролцлоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.9.200)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.