Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрхэмзаяа, Б.Мөнхнаран нар Амгалан дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцаж, өргөтгөлийн ажилтай холбогдуулан удирдлагуудтай санал солилцлоо
Үйл явдал
/
2022-11-17
Амгалан ДС-ын өргөтгөл 16 сарын турш хийгдэнэ. Өнөөдрийн байдлаар ажил гэрээний түвшинд явж байгааг станцын удирдлагууд хэллээ. Хэрэв гэрээ амжилттай дуусч, ажил эхлэхэд 16 сарын дотор өргөтгөлийн ажлыг хийж дуусгах юм байна.
Ингэснээр Улаанбаатар хотын зүүн бүсийн 60.000 орон сууц, 8000 аж ахуй нэгжийг дулаанаар хангадаг Амгалан дулааны станцын хүчин чадал 20.000 орон сууц, 2500 аж ахуй нэгжээр нэмэгдэх юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.200.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.