Шилдэг 100 бүтээлийн 14 нь сонгинохайрхан дүүргээс шалгарлаа
Үйл явдал
/
2022-11-17
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар, Соёлын яам хамтран “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “УЛАМЖЛАЛТ ГАР УРЛАЛЫГ ДЭМЖИХ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ, ШИЙДЭЛ-2022” форум арга хэмжээ гурван өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө.
Тус арга хэмжээний үеэр зохион байгуулагдсан үзэсгэлэнд Нийслэлийн есөн дүүрэг, Өмнөговь, Хөвсгөл, Орхон, Увс, Завхан, Баянхонгор, Дархан-Уул аймгийн “Уламжлалт гар урлаач”-дын 2000 орчим гар урлалын бүтээлүүд дэлгэгдэж ажлын хэсэг болон олон нийтийн санал асуулгаар шилдэг 100 бүтээл шалгаруулсан. Үүнд Сонгинохайрхан дүүрэг 14 бүтээл багтсан юм.
З.Төрмөнх – “Хурдан хээр” манан хөөрөг
М.Хар-Үрэн - Бэлэг дурсгалын эсгий гэр
Д.Жадамбаа - Бар зураг
Б.Ариунжаргал - Зүймэл хүрэм, орны бүтээлэг /“Ака Око” брэнд/
Нямдорж - Иж бүрэн тоноглолтой эмээл
Х.Мөнхбадрах /“Акация групп” ХХК/ - Иж бүрэн тоноглолтой эмээл
Ч.Сэргэлэн - Адууны тамга
М.Батмөнх - Зэсэн шанх
Б.Баярмөнх - Монгол зураг
Н.Ууганбаяр - Шивүүрийн аргаар урласан Эсгий амьтад
Г.Балжинням – “Таван Эрдэнэ”, “Салхин зээрд” сийлбэр
Л.Гэрэлт-Од - Модон оруулгатай арьсан цүнх
Ц.Болормаа /“Монгол Өлгий” ХХК/ - Үхрийн арьсан богцон цүнх
Б.Пүрэвдорж - Сүлжмэл мөнгөн бүс тус тус шилдгээр шалгарлаа.
Мөн шилдгийн шилдэг 10 бүтээлийн нэгээр УРЛААЧ З.ТӨРМӨНХИЙН УРЛАСАН “ХУРДАН ХЭЭР” МАНАН ХӨӨРӨГ шалгарлаа.
ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН БҮХ ГАР УЛААЧДАДАА БАЯРЛАЛАА
ШИЛДЭГ 100 БҮТЭЭЛИЙН ЭЗДЭЭР ШАЛГАРСАН СОЁЛЫН ӨВ ТЭЭГЧ ГАР УРЛААЧИДДАА БАЯР ХҮРГЭЕ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.99.80)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.