ҮЙЛ ЯВДАЛ: Таван толгойн тээврийн замд ослоор эр нөхөр, үр хүүхдээ алдсан ар гэрийн төлөөлөл мэдээлэл хийнэ
Үйл явдал
/
2022-11-17

09.30 цагт: Төрийн ордоны Их танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор  “Шинэ сэргэлт-Цахим архив” сэдэвт архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны анхдугаар чуулган болно. Уг чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, үг хэлнэ.

09.00-15.00 цагт: ШУА-ийн байранд Философийн өдрийг тохиолдуулан ШУА-ийн Философийн хүрээлэн, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс хамтран “ФИЛОСОФИ БА ШИНЖЛЭХ УХААНЫ ТАНИН МЭДЭХҮЙ: ОНОЛ-АРГА ЗҮЙН АСУУДЛУУД” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.

09.00-17.00 цагт: ”Корпорайт” зочид буудалд ("Баянгол" зочид буудлын хойно) “Хариуцлагатай, тогтвортой нийгэм” үндэсний чуулган болно. Дани улсын төслийн хүрээнд “NTS” ТББ-аас нийслэл хот болон Баянхонгор, Дархан-Уул, Дундговь, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв, Өмнөговь аймагт Хадгаламж зээлийн бүлгүүдийг байгуулж, жижиг бизнес эрхлэх үйл ажиллагааг дэмжиж ажилласны үр дүнг танилцуулна. Утас: 9919-2169.  9903-0762.

10.00 цагт: НИТХ-ын ээлжит бус IX хуралдаан болж Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх төслийн талаар иргэдийн санал асуулгын дүнг танилцуулна. Мөн НОСК-ийн харьяа охин компани байгуулж, түүгээр дамжуулан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах талаар хэлэлцэнэ.

11.00 цагт: ҮСХ-ноос 2022 оны эхний 10 сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулна.

11.30 цагт:  “ЗМ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Таван толгойн тээврийн замд ослоор эр нөхөр, үр хүүхдээ алдсан ар гэрийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

12.00 цагт: ЭМЯ-нд Дэлхийн дутуу төрсөн нярайн өдрийг тохиолдуулан JCI Монгол ТББ-аас дутуу төрсөн нярайн эндэгдэлийг бууруулах зорилготой Save Angels төслийн хүрээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг Говь-Алтай, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд гардуулна.

11.00 цагт: АН-ын байранд /Шонхор тауэр/ “4/11 Мэдээллийн цаг”-аар АН-ын удирдлагууд төсөв болон Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын аар мэдээлнэ. Хаана: Ардчилсан намын байр /Шонхор тауэр/

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.67.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.