"АВЛИГАД ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЬЕ" урианд нэгдлээ
Үйл явдал
/
2022-11-18
Дэлхийн улс орнууд НҮБ-ын хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас гаргасан "Таны эрх-Таны оролцоо-Авлигад үгүй гэж хэлье" уриан дор нэгдэж, авлигатай тэмцэх хүсэл зоригоо илэрхийлэх, хамтран ажиллах боломжийг олон нийтэд олгох чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж байна.
Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газраас "Зөв зөвд шударга зөв" аяныг улсын хэмжээнд зохион байгуулж, Авлигатай тэмцэх үйл ажиллагааг сурталчлан таниулах, үнэн зөв мэдээ мэдээллийг бодит эх сурвалжаас түгээх зорилготой Авлигатай Тэмцэх Газар пэйж хуудас, авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах, шударга байдлыг нэмэгдүүлэх, ёс зүйг дээшлүүлэх зорилготой АТГ - Олон Нийтийн Төв фэйсбүүк пэйж хуудсыг Баянзүрх дүүрэг пэйж хуудас дагаж "Авлигад үгүй гэж хэлье" урианд нэгдлээ. Та ч QR кодыг уншуулж нэгдээрэй.
Мөн авлигын эсрэг гомдол, мэдээллийг "110" тусгай дугаарын утсанд үнэ төлбөргүй өгөөрэй.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.51.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.