Баянзүрх дүүргийн хэмжээнд түүхий нүүрс тээвэрлэсэн зөрчил одоогоор илрээгүй байна
Нийслэлийн Засаг даргын Захирамжийн хүрээнд угаарын хий болон сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд хяналт тавих чиглэлээр Баянзүрх дүүргийн хэмжээнд Шуурхай штаб байгуулагдан ажиллаж байгаа. Энэ хүрээнд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Жаргалсайхан, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Агаарын бохирдол хариуцсан тасгийн дарга А.Дашдондог нар зам тээврийн хяналтын постуудын үйл ажиллагаатай танилцлаа.
Дүүргийн хэмжээнд 11 дүгээр хороо буюу Хонхорт байнгын, 28 дугаар хороо буюу Хужирбуланд түр пост ажиллаж түүхий нүүрсний тээвэрлэлтэд хяналт шалгалт хийж байна. Одоогоор энэ төрлийн зөрчил илрээгүйг Цагдаагийн албан хаагчид хэлж байлаа.
Мөн идэшний цаг эхэлсэнтэй холбоотой “Мал-Мах” арга хэмжээ, 10 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн үзлэг оношилогоонд ороогүй тээврийн хэрэгслийг нийслэл рүү нэвтрүүлэхгүй байх Замын хөдөлгөөнийг зохицуулах журамд орсон өөрчлөлтийн дагуу холбогдох хяналт шалгалтыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газар, Экологийн цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төв хамтран зохион байгуулж байна.
Баянзүрх дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн инженерүүд тээврийн хэрэгслийн үзлэг оношилогоонд орсон эсэх зөрчлийг хянахын хажуугаар утаа ихтэй тээврийн хэрэгслүүдэд хэмжилт хийж тогтоосон хэмжээнээс их утаа хаяж буй тээврийн хэрэгслүүдийг илрүүлэн, зөрчил эвдрэлийг нь бууруулах арга хэмжээ аван ажиллаж байна хэмээн Баянзүрх дүүргээс мэдээллээ
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.51.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
4 цаг 30 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 22 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
Өчигдөр 12 цаг 20 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин