Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар хамтарч Анзаар аяныг нэг сарын хугацаанд эхлүүлсэн
Үйл явдал
/
2022-11-18
Энэ хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар өсвөр насны залуус, эцэг эх, ЕБС-ийн багш нийгмийн ажилтнуудад шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэж, холбогдох хяналт шалгалтын ажлыг хийнэ.
Эхний ээлжид ЕБС-ийн багш, нийгмийн ажилтан, эрүүл мэндийн төв, хороо, дүүргийн холбогдох хүмүүст хар тамхины хор уршиг, үр дагавар, хэрэглэсэн хүнд илрэх шинж тэмдэг, таних арга сэдвээр сургалт зохион байгууллаа.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.66.104)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.