Долоо хоногт Ковидын 1192 тохиолдол илэрч, нас баралт бүртгэгдлээ
Үйл явдал
/
2022-11-19
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2022.11.18/ мэдээлэл хийлээ
ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан: Ковид19-ын омикрон давлагаа, дэгдэлт үргэлжилж байна. БНСУ, Япон улсад омикроны хувилбарын дэгдэлт оргил үедээ, Хятадад оргилоосоо буух хандлагатай байна. Гэхдээ бүртгэгдэж байгаа тохиолдлын тоо өндөр хэвээр байна. Бусад орнуудад манай улсад бүртгэгдээгүй XBC, XBB зэрэг шинэ хувилбарууд тодорхойлогдож байна. Манай улсад нэг долоо хоногт 1192 хүнээс халдвар илэрлээ. Өмнөх долоо хоногт 772 байсан бол энэ долоо хоногт 1192 болтлоо өссөн. Эрүүл мэндийн ажилтан өвдөх, ажлын байрнаас халдвар авах тохиолдол нэмэгдэж байна. Жишээ нь, өнгөрсөн долоо хоногт 37 тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ долоо хоногт 99 болж өссөн. Сүүлийн хоёр долоо хоногт манай улсад BQ1.2 гэдэг хувилбар нийт сорьцын 30 хувийг эзэлж байна. BF7 хувилбар өмнө нь 1-2 хувийг эзэлж байсан бол одоо 8 хувь болж өссөн байна.

ХӨСҮТ-ийн дэд захирал Ц.Чинбаяр: ХӨСҮТ-д Ковид19-ын улмаас 342 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас зургаа нь маш хүнд,  51 нь хүнд оноштой эмчлүүлж байгаа бол үлдсэн нь хүндэвтэр байна. Эмчлүүлэгсдийн 50 нь хүүхэд, эрчим эмчилгээнд эмчлэгдэж байгаа зургаан хүний хоёр нь хүүхэд. Жирэмсэн эмэгтэй Ковид19-ын халдвараар өвчилсөн тохиолдол буурсан. Өнөөдрийн байдлаар гурван жирэмсэн эх эмчлүүлж байна. Ковид19-ын халдвар авсан тохиолдолд хоолой сэрвэгнэх, хоолой өвдөх, ханиалгах, бага зэрэг халуурах, ядарч сульдах гэсэн эмнэл зүйн шинж тэмдэг нийтлэг ажиглагдаж байна. Хавсарсан өвчтэй хүмүүс халдварласан тохиолдолд өвчин нь сэдрэх, үүнээсээ болж эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэх тохиолдол ихсэж байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад нас баралт бүртгэгдсэн

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.26.156)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.