Даатгуулагчийг санхүүгийн эрсдэлээс хамгаалахад онцгойлон анхаарч ажиллаж байна
Үйл явдал
/
2022-11-20

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт, түүний үр шимийг хүртэх явцад үүсч буй хүндрэл, бэрхшээлийг хэлэлцэх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор Авлигатай тэмцэх газар, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хамтран “ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ-ИРГЭНИЙ ХЯНАЛТ-ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт АТГ, ЭМЯ, ЭМДЕГ-ын удирдах албан тушаалтнуудаас гадна улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 400 гаруй эмч, мэргэжилтнүүд онлайнаар оролцож байна. Энэ үeэр Эрүүл Мэндийн Даатгалын Eрөнхий газрын дарга Л.Бямбасүрэн Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг үзүүлэхэд учирч буй хүндрэл, бэрхшээл, ололт, амжилт сэдвээр танилцуулга хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.


ЭМДЕГ-аас даатгуулагчийг санхүүгийн эрсдэлээс хамгаалахад онцгойлон анхаарч ажиллаж байна. Үүний нэг илрэл нь иргэний хяналтын систeмийг нэвтрүүлэн Эрүүл мэндийн байгууллагаас авч буй тусламж, үйлчилгээгээ иргэн өөрөө хянах боломжтой болсон явдал юм.
Тусламж, үйлчилгээний чанар болон төлбөрт хяналт тавьж, нэмэлт төлбөр болон өвчний түүхэнд бичигдсэн эм, эмнэлгийн хэрэгслийг гаднаас авчруулах зэрэг даатгуулагчийг санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх хүрээнд бид иргэдийн гар утсанд авсан тусламж, үйлчилгээнийх нь мэдээллийг сар бүр мессежээр илгээж эхэлсэн. 
Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудаас ирүүлсэн нэхэмжлэлүүдийг хянаж үзээд давхар хянах шаардлагатай гэж үзсэн 72 мянган нэхэмжлэхийг тусламж, үйлчилгээ авсан иргэдийн гар утсанд илгээсэн.
Ингэснээр ЭМД-ын сангийн мөнгөн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, иргэд илүү чанартай тусламж, үйлчилгээ авч, санхүүгийн эрсдэлгүй эрүүл мэндийн тусламж авах зэрэг эерэг үр дүн гарч эхэлсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.211.116)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.