Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаасаа металл бэлтгэх, боловсруулах, зүсэлт хийх гагнуурын ажилд ацетилены хийг ашиглаж ирсэн. Урд хөршөөс карбид кальци худалдан авч ацетилены хий үйлдвэрлэдэг бөгөөд жилийн дундаж хэрэглээ нь 120 тонн байдаг.
Эрдэнэт үйлдвэрт нийлүүлдэг нэг тонн карбид кальцийн импортоор худалдан авах үнэ нь дунджаар 8.5 сая төгрөг бөгөөд жилд 1 тэрбум төгрөгийн худалдан авалт хийж байна. Ацетилены хийгээр барилгын болон тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, хийн гагнуураар металл бэлтгэх, боловсруулах, зүсэлтийн ажлыг үйлдвэрлэлийн 20 цех нэгж гүйцэтгэдэг. Карбид кальцийн үнэ өсөж, олдоц ховордон, нийлүүлэлт тасалдаж буй өнөө үед ацетилены хийг нефтийн шингэрүүлсэн пропаны хийгээр тодорхой хувийг орлуулах судалгаа-туршилтыг Механикийн хэлтэс, Ус хангамжийн цех, Засвар механикийн заводын Металл хийцийн хэсэг хамтран гүйцэтгэснээр үйлдвэрлэлд нэвтрүүлэх шийдвэрт хүрчээ. Пропан хийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр ацетилены хэрэглээ 50 хувиар багасаж, жилд хоёр тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажиллах нөхцөл бүрдэх юм. Үүний тулд эхний ээлжинд 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд ирэх жилийн төлөвлөгөөнд тусгуулан ажиллаж байна.
-
3 цаг 22 мин
-
23 цаг 23 мин
-
23 цаг 34 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
Өчигдөр 12 цаг 20 мин
-
Өчигдөр 11 цаг 42 мин
-
Өчигдөр 11 цаг 40 мин
-
Өчигдөр 11 цаг 38 мин
-
Өчигдөр 11 цаг 36 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин