Энэ хүрээнд өнгөрөгч пүрэв гарагт “Уул уурхайн салбарт нээлттэй өгөгдлийн сайн жишгийг тогтоох нь” сургалт, семинарыг мэдээлэл хариуцагч, мэдээлэл ашиглагч нарын дунд амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтаар Дэлхийн банкны Статистикч Х.Буянт-Эрдэнэ “Нээлттэй өгөгдлийг дэлхийн банкинд нэвтрүүлсэн сайн туршлага, сургамж”, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн дэд профессор Др Г.Амарсанаа “Нээлттэй өгөгдөл гэж юу вэ?, МУИС-д нээлттэй өгөгдлийг нэвтрүүлсэн туршлага” сэдвээр тус тус онол, практик хосолсон илтгэл тавив. Үргэлжлүүлэн ОУСК-ын D2D хөтөлбөрийн зохицуулагч Б.Дэлгэрмаа, дата шинжээч А.Дарамбазар нар 10 гаруй байгууллагын цахим хуудсаар ил тод болж буй уул уурхайн салбартай холбоотой 40 гаруй төрлийн өгөгдлийн бүрдэлд хийсэн үнэлгээг танилцуулав. Түүнчлэн мэдээлэл ашиглагч нараас авсан санал асуулгын дагуу орон нутгийн иргэдэд нэн тэргүүнд хэрэгцээтэй өгөгдлийн жагсаалтыг танилцуулж, түүнийг нээлттэй өгөгдлийн стандартын дагуу нийтлэх техник зөвлөмжүүдийг өгөв.
Сургалтын төгсгөлд мэдээлэл хариуцагч байгууллагууд, мэдээлэл ашиглагч нар судалгааны үр дүнд үндэслэн уул уурхайн салбарын орлого ба орлогын менежмент, байгаль орчин, нийгэм, засаглалын чиглэлээр тодорхой асуудлыг шийдвэрлэхэд хэрэгцээтэй өгөгдлийн бүрдэл тус бүр дээр хэлэлцүүлэг өрнүүлж, улмаар ойрын хугацаанд нээлттэй өгөгдлийн стандартын дагуу хэвлэн нийтлэх тодорхой зорилтууд, ажлын төлөвлөгөөг боловсруулж ажиллав.
Хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Сангийн яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Авилгатай тэмцэх газар, Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төв, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын алба, Нээлттэй нийгэм форум, Хил хязгааргүй алхам ТББ, Ил тод байдал сан ТББ, Хөвсгөл далайн эзэд ТББ, Монголиан Майнинг Журнал, Майнинг Инсайт сэтгүүл, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн, Эдийн засгийн судалгааны хүрээлэн, Оюу толгой ХХК зэрэг байгууллагууд оролцлоо.
Энэхүү сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан @InternationalFinanceCorporation-ын D2D хөтөлбөрийн хамт олонд талархал илэрхийлье.
-
23 цаг 15 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
Өчигдөр 12 цаг 20 мин
-
Өчигдөр 11 цаг 42 мин
-
Өчигдөр 11 цаг 40 мин
-
Өчигдөр 11 цаг 38 мин
-
Өчигдөр 11 цаг 36 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин