Уул уурхайн салбарын 100 жилийн ойн хүрээнд “УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМ 2022” боллоо
Үйл явдал
/
2022-11-22
Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд "Уурхайчдын спортын их наадам 2022" Эрдэнэт хотод зохион байгуулагдлаа. Тус наадамд 33 байгууллагын 1500 гаруй тамирчид хүчээ сорьж, спортын амжилтаа ахиулсан байна.
 
Энэхүү тэмцээний зорилго нь Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг орон даяар сурталчлах, уул уурхайн салбарын төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ажилтан албан хаагчдыг биеийн тамир спортод өргөнөөр хамруулж, спортод хандах идэвх, сонирхлыг өрнүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, салбарын спортын аварга байгууллагыг тодруулахад оршиж байна.
Үүрд хадгалах цомын төлөөх уурхайчдын спортын их наадамд “Ачит ихт” ХХК, АМГТГ, Багануур ХК, “Бадрах энержи” ХХК, Болд төмөр ерөө гол, Баянгол уурхай, Бороо гоулд, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Монросцветмэт, Мера ХХК, МоЭнКо ХХК, Саусгоби сэндс ХХК, Нормаунт ХХК, Монгол майнинг энд эксплорейшн ХХК, Си ар майнтээн ХХК, Шивээ овоо ХХК, Эрдмин ХХК, Шарын гол, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, Оюутолгой ХХК, Цемент шохой ТӨХК, Цайрт минерал ХХК зэрэг уул уурхайн 33 компанийн 1500 тамирчин дөрвөн өдрийн турш спортын таван төрөлд авьяас билиг, хурд хүч, авхаалж самбаагаа сөрөн өрсөлдлөө.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.29.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.