МЭДЭГДЭЛ
Үйл явдал
/
2022-11-22
Цахим орчинд “Хонгороо Хнгр” гэх фэйсбүүк хаягаас “Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 оны ноогдол ашиг тараах гэж байгаа тухай худал мэдээлэл орон нутгийн зарим фэйсбүүк группт түгээж байна.
Иймд нийт хувьцаа эзэмшигч та бүхнийг дээрх худал мэдээлэлд итгэж цааш түгээхгүй байх, тухайн хаягаар холбогдож хувийн мэдээллээ өгөхгүй байхыг анхааруулж байна.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-иас тухайн фэйсбүүк хаягтай холбогдох иргэнийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж байгаа болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.72.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.