“Хууль тогтоомж болон захиргааны хэм хэмжээний актын системчлэл, арга зүй, тогтолцоо болон эрх зүйн актыг ангилагчийг шинэчлэн батлах” зөвлөх үйлчилгээний ажлын явцтай танилцлаа
Үйл явдал
/
2022-11-23
Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг тус яамны болон Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захиалгаар хийгдэж буй “Хууль тогтоомж болон захиргааны хэм хэмжээний актын системчлэл, арга зүй, тогтолцоо болон эрх зүйн актыг ангилагчийг шинэчлэн батлах” зөвлөх үйлчилгээний ажлын явцтай  /2022.11.15/ танилцаж, дүгнэлт, зөвлөмж өглөө.

Тус зөвлөх үйлчилгээний ажлын гүйцэтгэгчээр Монгол Улсын Их сургууль ажиллаж байгаа бөгөөд МУИС-ын Хууль зүйн сургуулийн захирал доктор, профессор Б.Амарсанаа, доктор Т.Мэндсайхан тэргүүтэй зөвлөх багийн гишүүд ажлын явц, тайлангийн эхний хувилбар болон зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд хийгдсэн судалгааны ажлуудын талаар танилцууллаа.

Уулзалтын төгсгөлд оролцогчдоос гаргасан санал, захиалагчийн дүгнэлт, зөвлөмжийг тусган хууль тогтоомж болон захиргааны хэм хэмжээний актын системчлэл, эрх зүйн актыг ангилагчийн шинэчилсэн хувилбарыг боловсруулан олон нийтэд танилцуулж, зөвлөмж сонсох хэлэлцүүлгийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ын Хууль зүйн сургууль хамтран зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.90.236)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.