Жендэрийн үндэсний хорооноос “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө” (2022-2031) баримт бичгийн талаар мэдээлэл өглөө
Үйл явдал
/
2022-11-23
Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас тус хорооны  2022 оны 2 дугаар тогтоолоор батлагдсан “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө” (2022-2031) баримт бичгийн талаар тус яамны удирдлага, албан хаагч нарт өнөөдөр /2022.11.16/ мэдээлэл, танилцуулга хийлээ

Монгол Улс  2011 онд ЖЭТБХтХ-ийг баталж, улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах нөхцөл бүрдүүлэх эрх зүйн үндсийг баталгаажуулсан бөгөөд энэхүү төрийн бодлого тогтоосон хуулийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд 2 үндэсний хөтөлбөр, 1 стратеги төлөвлөгөө, мөн 12 салбар, нийслэл, 21 аймаг, 9 дүүрэгт  жендэрийн тусгайлсан хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

Батлагдсан хууль, бодлого хөтөлбөрийг жендэрийн мэдрэмжтэй хэрэгжүүлэх, үр нөлөөг нь жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалын хувьд үнэлэх практик туршлагыг бэхжүүлэхэд салбар дундын зохицуулалт, хамтын ажиллагаа туйлын чухал болохыг харгалзан үзэж Жендэрийн үндэсний хорооноос “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө” (2022-2031)-г баталсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.123.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.