“ҮНДЭСНИЙ БИЧИГ-ҮНЭТ ӨВ” сэдэвт уралдааны I шатны шалгаруулалтын дүн гарлаа
Үйл явдал
/
2022-11-23
Монгол Улс анхдугаар үндсэн хуулиа баталж, орчин цагийн эрх зүйт төр улсын үндэс суурийг дархалсаны 98 жилийн ойг тохиолдуулан дүүргийн төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдын дунд Монгол хэлний тухай хууль, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдыг үндэсний бичгээ эрхэмлэн дээдэлж, суралцах, зөв хэрэглэх, уламжлалт бичиг соёлтой Монгол хүн гэдгээрээ бахархах, олон нийтэд сурталчлах зорилгоор “Үндэсний бичиг-Үнэт өв” сэдэвт уралдааныг зарлаж, I шатны шалгаруулалт 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр амжилттай зохион байгууллагдлаа.
Тус уралдаанд нийт 28 байгууллагын 110 оролцогч оролцсоноос II шатны шалгаруулалтад дараах 8 албан хаагчид шалгарлаа.
1. Д.Батцэцэг-Оюуны эрин цогцолбор сургуулийн Англи хэлний багш
2. Д.Энхзаяа-Багануур дүүргийн Шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах
3. Х.Биндэрьяа-Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори Боловсрол цогцолбор сургуулийн Мэдээлэл зүйн багш
4. Т.Одончимэг-Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори Боловсрол цогцолбор сургуулийн Математикийн багш
5. Ж.Мөнх-Алдар-Нийслэлийн ЗООНОЗ өвчин судлалын эмч
6. Н.Алтансүх-Боловсролын хэлтсийн дарга
7. Г.Ганцэцэг-Нийслэлийн ерөнхий боловсролын Гүн галуутай цогцолбор сургуулийн Монгол хэл, бичиг, уран зохиолын багш
8. Б.Азбилэг- Нийслэлийн ерөнхий боловсролын Гүн галуутай цогцолбор сургуулийн Гадаад хэлний багш
II шатны шалгаруулалт 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдах юм. Оролцогчиддоо амжилт хүсье.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.201.207)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.