Байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэдэх эцэг, эхийн зөвлөлийн уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-11-23
Хүүхдийн төлөө, Үндэсний зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар тогтоол, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 110 дугаар тушаалаар “Хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого”, “Хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт”, Байгууллага аж ахуй нэгжийн дэргэд “Эцэг эхийн зөвлөл” байгуулж ажиллах зөвлөмжүүд тус тус батлагдсан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн хэмжээнд 2022 оны байдлаар байгууллагынхаа дэргэд эцэг, эхийн зөвлөл байгуулсан 89 байгууллага байна. Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд байгууллага аж ахуй нэгжийн дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл”-ийн уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж, эцэг, эхийн зөвлөлийн нийт 75 хүн оролцлоо.
Зөвлөгөөнд Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Гэрэлтуяа, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ж.Бадамцэцэг, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Х.Азбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Зөвлөгөөнд Гэр бүл судлаач Ж.Баясгалан, Хувь хүний хөгжлийн дасгалжуулагч, көүч, А.Адъяасүрэн нар “Хүүхдийн эрх ба хүүхэд хамгаалалд эцэг эхийн оролцоо”, “Шинэ би-Өөрийгөө таних” сэдвийн хүрээнд сургалт мэдээллийг өгч, эцэг, эхийн зөвлөлүүд хүүхэд хамгааллын чиглэлээр ололт амжилт, туршлагаасаа хуваалцан,цаашид хийж хэрэгжүүлэх ажлын санал санаачилгыг дэвшүүллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.53.246)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.