Дэд сайд Б.Солонгоо Шинэ Дели хотноо зохион байгуулагдсан “Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх” сайд нарын 3 дугаар бага хуралд оролцлоо
Үйл явдал
/
2022-11-25
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Шинэ Дели хотноо 2022 оны 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд “Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх” асуудлаар зохион байгуулагдсан сайд нарын 3 дугаар бага хуралд амжилттай оролцов.
  “No money for Terror” сэдэвт энэхүү бага хурал 2018 онд Францын Парис хотод, 2019 онд Австралийн Мелбурн хотод тус тус зохион байгуулагдаж байжээ.

 Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас зохион байгуулсан тус бага хуралд 68 улсын, 15 олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцов. Бага хурлаар “Терроризм ба терроризмыг санхүүжүүлэх дэлхийн чиг хандлага”, “Терроризмд санхүүгийн албан болон албан бус сувгуудыг ашиглах”, “Шинээр хөгжиж буй технологиуд болон терроризмыг санхүүжүүлэх”, “Олон улсын хамтын ажиллагаа” гэсэн 4 сэдэвт асуудлыг хэлэлцэж, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж өргөжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

Дэд сайд Б.Солонгоо тус бага хуралд Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний тогтолцоо, түүнийг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, үр дүнгийн талаар мэдээлэл өгч, үг хэллээ.

Тэрээр энэ үеэр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Хууль зүйн яамны Төрийн сайд Сингх Багелтай 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр уулзалт хийж, хоёр улсын хууль, эрх зүйн тогтолцооны талаар туршлага хуваалцаж, цаашид салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага судлах талаар санал солилцов.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.124.161)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.