"Эм зүйн салбарын хөгжил, чиг хандлага" сэдэвт Монголын эм зүйн ажилтны II их хурал болж байна
Эрүүл мэндийн сайд С.Энхболдын ивээл дор зохион байгуулагдаж буй "Эм зүйн салбарын хөгжил, чиг хандлага" сэдэвт Монголын эм зүйн ажилтны II их хурал Төрийн ордонд болж байна.
Тус хуралд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн НББХ-ны дарга П.Анужин, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа болон Эм Зүйн салбарын ахмадууд, тус салбарт ажиллаж буй 800 орчим эмийн мэргэжилтэн оролцож байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ үеэр “Монгол Улсад эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, чанартай эм, эмнэлгийн хэрэгслийг иргэдэд хүргэх, Олон улсын Эм үйлдвэрлэлийн зохистой дадал буюу GMP шаардлага хангасан эмийн үйлдвэрүүдийн тоог нэмэгдүүлэх, эм экспортлох тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна. Өнөөдөр гурван эмийн үйлдвэр энэ батламжийг авлаа. Эм нь үйлдвэрээс гарч, долоон үе шатыг дамжиж байж хэрэглэгчдэд хүрдэг. Манай улсын хувьд эмийн хэрэглээг 100 хувь хувийн хэвшлийн байгууллагууд хариуцаж хийдэг бөгөөд 80 орчим хувийг гадны орнуудаас импортолдог бол 20 гаруй хувийг дотооддоо үйлдвэрлэж байна. 2021 оноос эхлэн Эм эмнэлгийн хэрэгсэл, хяналт зохицуулалтын газар байгуулагдаж, эмийн чанар, хяналт, зохицуулалтан дээр илүү анхаарал хандуулан ажиллаж байна. Үүнээс гадна энэ жил эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийг өргөн барихаар болж, бэлэн болсон. Эрүүл мэндийн даатгалын санд ирэх оны төсөвт хөнгөлөлттэй эмэнд зориулан 90 тэрбум төгрөгийг тусгасан бөгөөд ЭМД-аас 30-100 хувь хөнгөлөлттэй олгодог 590 төрлийн эм байна. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газраас Швейцарын Засгийн газартай гэрээ байгуулж, эмийн хатуу зохицуулалттай орнуудаас хамгийн их хэрэглэгддэг 24 төрлийн эмийг нэг долларын үнээр иргэдэд хүргэх “Новартс хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд байна. Цаашид эмийн нэр төрлийг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна.” гэдгийг онцоллоо.
Энэхүү их хурлаар салбарын тулгамдсан асуудлууд тэр дундаа үндэсний эмийн үйлдвэрийг бодитойгоор дэмжих, Эм зүйн салбарын боловсон хүчнийг мэргэшүүлэх, чанарын хяналт, сорилтын лабораторийн чадавхыг сайжруулах тал дээр төрөөс бодлогоор дэмжихийн зэрэгцээ төрийн байгууллагад ажиллаж буй албан хаагчдыг чадавхжуулан мэргэшсэн боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх хөшүүргийг бий болгох талаар санал оруулах юм.
Ташрамд дурдахад Монголын Эм Зүйн байгууллага сүүлийн жилд хөгжлийнхөө 100 жилийн түүхэнд урьд өмнө байгаагүй хөгжлийн түүхийг бүтээж байна. Үүний тод жишээ нь анх удаа үндэсний таван эмийн үйлдвэр болох Монос групп, Мөнхийн Тун ХХК, Эмийн үйлдвэр ХХК, Цомбо ХХК, Нахиа ХХК хамтран өөрсдийн хөрөнгө оруулалтаар байгуулсан ариун эмийн үйлдвэрлэлийн олон улсын жишигт хүрсэн барилга, тоног төхөөрөмж, технологи бүхий тарилгын шингэний үйлдвэр ашиглалтанд оруулж, дуслын шингэний үйлдвэрлэл хоёр дахин нэмэгджээ. Түүгээр ч зогсохгүй нэг удаагийн тариур болон дуслын системийн үйлдвэрийг хамтран ашиглалтанд оруулж, бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэллээ. Мөн Олон улсын Эм үйлдвэрлэлийн зохистой дадал буюу GMP шаардлага хангасан 9 эмийн үйлдвэртэй болсон байна.
Өнөөдрийн байдлаар эм зүйн салбарт 2800 гаруй Эм хангамжийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн 82,7 хувь буюу 2335 эмийн сан, 336 Эм ханган нийлүүлэх байгууллага, 26 эмийн үйлдвэрт 13 мянга гаруй ажилтан ажиллаж байна.
Эх орны эмийн үйлдвэрүүд 2021 онд 105,9 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн ,уламжлалт эм , ариутгал халдваргүйтлийн бодис үйлдвэрлэж 97,8 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.188.105)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2 цаг 23 мин
-
22 цаг 24 мин
-
22 цаг 35 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
Өчигдөр 12 цаг 20 мин
-
Өчигдөр 11 цаг 42 мин
-
Өчигдөр 11 цаг 40 мин
-
Өчигдөр 11 цаг 38 мин
-
Өчигдөр 11 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 37 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин