Хөдөлмөрлөж, хөгжсөн Сонгинохайрханчууд хөдөлмөрийн үр шимээ олон нийтэд нээлттэй тайлагнаж байна
Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс 2022 онд хэрэгжүүлсэн хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээгээ иргдэд нээлттэй тайлагнах өдөрлөгийг өнөөдөр /2022.11.23/ “Мишээл” ОУХТ-д зохион байгууллаа.
Тус өдөрлөгт төрийн байгууллагуудын төлөөлөл болон Сонгинохайрхан дүүрэгт ажил, хөдөлмөр эрхлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдсан хувиараа хөдөлмөр эрхлэгчид үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн дэлгэж оролцож байна
Мөн нэр бүхий байгууллагуудаас зарласан 500 гаруй нээлттэй ажлын байрны зарыг хүргэн, иргэн бүрт хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлж байгаа юм. Өнөөдрийн өдөрлөгт Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Б. ЖАРГАЛМАА болон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга Б.Мөнхбаяр нар оролцлоо.
Өдөрлөгийн үеэр дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Бид 2022 оныг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан бөгөөд энэ онд ажлын байрыг нэмэгдүүлэх хэд, хэдэн томоохон хөтөлбөрийг батлан амжилттай хэрэгжүүллээ. Үүнийхээ өнөөдрийн үр дүнг олон нийтэд нээлттэй тайлагнан үзүүлж байгаадаа баяртай байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт байгуулагдсан “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийн үйл ажиллагаа улам өргөжин одоогийн байдлаар 47 иргэнийг байнгын ажлын байраар хангаад байна. Бид цаашид дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэйгээ хамтран олон төсөл хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх болно. Мөн Сонгинохайрхан дүүрэгт 2022 онд Улс, Нийслэл, Орон нутгийн хөрөнгө оруулалтаар маш олон бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн бөгөөд үүнийг тойрсон ажлын байрууд олноор нэмэгдэн иргэдийн амжиргааны түвшинд тодорхой дэмжлэг болсон гэдэгт итгэлтэй байна. Та бүхнийг өнөөдрийн арга хэмжээнд идэвхтэй оролцож, ажил олгогчдын нээлттэй ажлын байртай танилцаж, өөрт тохирох ажлын байраа олж, манай хөтөлбөрт хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнтэй танилцан, худалдан авалт хийн цаашид хамтран ажиллах санал санаачилгаа хуваалцахыг хүсье” хэмээн хэллээ.
Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгэ
эний хэлтсээс энэ жил нийт 2000 иргэнийг ажлын байранд зуучлан оруулсан бөгөөд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нийт долоон хөтөлбөр 28 арга хэмжээг хэрэгжүүлж нийт 6384 иргэнийг хамрууллаа. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг дэмжиж эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчилж, борлуулалтыг дэмжихэд чиглэсэн олон арга хэмжээнүүнийг зохион байгуулсан билээ.
Түүнчлэн Монгол улсын засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор баталсан “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төсөлд 18-34 насны 105 залуу хамрагдаж 90 залуу ажлын байранд дадлага хийснээс 65 залуу байнгын ажлын байранд орсон үр дүнг үзүүлсэн юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.120.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2 цаг 18 мин
-
22 цаг 19 мин
-
22 цаг 29 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
Өчигдөр 12 цаг 20 мин
-
Өчигдөр 11 цаг 42 мин
-
Өчигдөр 11 цаг 40 мин
-
Өчигдөр 11 цаг 38 мин
-
Өчигдөр 11 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 37 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин