Жендэрийн үндэсний хорооноос салбар дундын стратеги төлөвлөгөө (2022-2031)-г уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны албан хаагчдад танилцууллаа
Үйл явдал
/
2022-11-29

Монгол Улсын Ерөнхий Сайд, Жендэрийн Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн Жендэрийн үндэсний хорооны хуралдааны 2 дугаар тогтоолоор “Жендэрийн салбар дундын стратеги төлөвлөгөө (2022-2031)”-г баталсан.

Уг тогтоолын 2-т стартеги төлөвлөгөөнд туссан арга хэмжээг эрхэлсэн салбартаа хэрэгжүүлэхийг жендэрийн салбар зөвлөлийн дарга нарт даалгасны дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны албан хаагчдад жендэрийн үндэсний шинжээч Б.Долгор, жендэрийн үндэсний хорооны ахлах мэргэжилтэн О.Буянаа нар танилцуулга хийж мэдээлэл өглөө.

Сургалт уулзалтын үеэр Жендэрийн үндэсний хорооноос Жендэрийн салбар дундын стратеги төлөвлөгөөг УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд жендэрийн салбар зөвлөлийн дарга Б.Бямбадагвад хүргүүлснийг УУХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Батбаярт үндэсний шинжээч Б.Долгор гардуулсан юм.

Мөн  албан хаагчид жендэрийн салбар дундын стратеги төлөвлөгөөтэй танилцаж, жендэрийн талаарх ойлголтоо нэгтгэн бататгаж, санал бодлоо солилцлоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.211.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.