Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 98 жилийн ойн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааныг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар, Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар болон албаны бусад хүмүүс үзэж сонирхлоо.
Ингээд Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхт ой, Монгол бахархлын өдөр болон Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 98 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосноос улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, улсын аварга О.Хангай үзүүрлэлээ.
Харин их шөвөгт улсын заан Б.Бат-Өлзий, улсын начин Ж.Ням-Эрдэнэ нар үлдэв. Тэгвэл дунд шөвөгт улсын харцага Н.Золбоо, Ц.Мөнхбаяр, Ц.Бямба-Отгон, улсын начин Г.Ганжад нар үлджээ.
Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 98 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд түрүүлж үзүүрлэсэн болон их шөвөгт шалгарсан бөхчүүдэд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар бай шагнал гардуулж, баяр хүргэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
1 цаг 58 мин
-
21 цаг 59 мин
-
22 цаг 10 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
Өчигдөр 12 цаг 20 мин
-
Өчигдөр 11 цаг 42 мин
-
Өчигдөр 11 цаг 40 мин
-
Өчигдөр 11 цаг 38 мин
-
Өчигдөр 11 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 37 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин