Атаархсан гэх шалтгаанаар эмэгтэйн толгойг хагалсан хэргийг шалгаж байна
Үйл явдал
/
2022-11-29

Хүүхдээ цэцэрлэгээс авахаар явж байсан эмэгтэйн толгойг нь хагалж, гэмтээсэн бичлэг цахимд орчинд тархсан. Тэгвэл энэ хэргийн талаар инстаграмд 120 мянган дагагчтай, хохирогч бүсгүй өөрийн цахим хаягаараа олон нийтэд мэдээлж, гэмт хэрэг үйлдсэн эмэгтэй өөрт нь атаархдаг гэх мэдүүлэг өгсөн байсан талаар бичжээ.

Уг хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хэргийг шалгаж байгаа. Хохирогчийг гэмтээсэн зүйл нь алх биш. Тодорхой мэдээллийг шалгаж буй хэлтсээс ирүүлээгүй байна” хэмээлээ.

Тэрбээр хэрэг үйлдсэн шалтгаанаа “Би зураг, бичлэгийг нь үздэг. Олон жил инстаграмаар дагаж байна. Намайг өдөөд байдаг юм” хэмээх тайлбарыг өгчээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.175.230)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.