Засаг дарга Н.Батсүмбэрэл 18 дугаар хорооны иргэдтэй уулзлаа
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл 18 дугаар хороонд “Иргэдээ сонсъё” уулзалт зохион байгуулж, тэдний санал хүсэлтийг сонсож, газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.
Уулзалтын эхэнд Чингэлтэй дүүрэгт улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, боловсрол, эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлууд болон төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд танилцуулав.
Тухайлбал, дүүргийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ маш хангалтгүй байгааг дурдаад үүнийг сайжруулахын тулд ямар ямар ажил хийж байгаагаа танилцуулав.
Нэгдүгээрт, дүүргийн Эрүүл мэндийн төвийн байрыг өргөтгөх, хоёрдугаарт, 14-р хорооны Хайлаастын амбулаторийн барилгыг яаралтай ашиглалтад оруулах, гуравдугаарт, Хайлаастад Эрт илрүүлгийн төв барих, дөрөвдүгээрт, 10-р хороонд эмнэлгийн цогцолбор барихаар газар чөлөөлснөө дурдлаа.
Мөн “E-clinic” үйлчилгээг нэвтрүүлэхээр судалж байгаа аж. Тус үйлчилгээ нэвтэрснээр иргэд гар утаснаасаа тоон гарын үсгээ ашиглан эмнэлгийн цаг авах боломж бүрдэж, иргэдэд тулгардаг хүндрэл чирэгдэл арилах юм байна.
Иргэдийн хувьд ая тухтай амьдрах нөхцөл боломжоор хангаж өгөхийг Засаг дарга болон холбогдох албаны мэргэжилтнүүдээс хүсэж байлаа. Тодруулбал, сургуулийн автобустай болгох, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, автобусны буудлуудыг шинэчлэх, өрхийн эмнэлгийг хорооноос салгаж, тусдаа байртай болгох, өрхийн эмнэлэгт лабораторийн шинжилгээ авдаг болох боломжийг бүрдүүлж өгөхийг хүслээ.
Засаг даргын хувьд дээрх асуудлуудыг холбогдох хэлтсийн дарга нарт уламжилж, яаралтай шийдвэрлэхийг үүрэгдлээ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.78.242)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
20 цаг 10 мин
-
20 цаг 21 мин
-
Өчигдөр 11 цаг 40 мин
-
Өчигдөр 11 цаг 38 мин
-
Өчигдөр 11 цаг 36 мин
-
Өчигдөр 11 цаг 32 мин
-
Өчигдөр 09 цаг 37 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин