Чингэлтэй Хайрхныг нэн эртнээс намрын эхэн сард тахиж тайж ирсэн уламжлалтай
Үйл явдал
/
2022-09-26
Нийслэл Улаанбаатар хотын дөрвөн зүгт сүндэрлэх дөрвөн уулын нэг, их хотын хоймор эзлэн дүнхийх Чингэлтэй Хайрхныг нэн эртнээс намрын эхэн сард тахиж тайж ирсэн уламжлалтай. Уул усаа тайж тахиглах нь байгаль дэлхийгээ онгон дагшнаар хадгалж хойч үедээ өвлүүлэх төр шашны эрхэм нандин ёсон билээ.
Энэ өдөр Чингэлтэйчүүд Хайрхнаа аргадан тахиж, сүсэглэж байна.
Чингэлтэй Хайрхан минь үргэлж биднийг ивээж амжилт бүтээл, эв эе, эрүүл энх, аз жаргал дүүрэн байж, хамтдаа хөгжин дэвжих болтугай
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.103.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.