Ан амьтныг дуудлага худалдаагаар худалдах шийдвэрийг эсэргүүцэж Ан амьтныг хамгаалах ТББ-уудаас мэдээлнэ
Үйл явдал
/
2022-11-30

09.00 цагт: “Блью Скай” зочид буудалд Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн үндэсний төв, “Даян дэлхийн ногоон хөгжил”-ийн байгууллага хамтран “Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт” зөвлөгөөн зохион байгуулна.

09.30 цагт: МҮХАҮТ-д "Шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх нь" хэлэлцүүлэг болно. Утас: 70111545, 11-324620.

10.00 цагт: Төрийн ордонд УИХ-ын байнгын хороод хуралдана. 

10.00 цагт: “Тавантолгой түлш” ХХК сайжруулсан түлшний нөөцгүй боллоо гэх ташаа мэдээлэл гарах болсонтой холбогдуулан нийслэлд байгаа нөөцийн агуулахуудаа хэвлэл мэдээллийнхэнд үзүүлнэ. Утас: 8802-8646.

11.30 цагт: “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Монголын өмгөөлөгчдийн холбоо өмгөөлөгчөө хамгаалаагүй талаар мэдээлнэ.

12.00 цагт: Ан амьтныг дуудлага худалдаагаар худалдах шийдвэрийг эсэргүүцэж Ан амьтныг хамгаалах ТББ-уудаас мэдээлнэ.

12.30 цагт: “Үндсэн хуулийн дугуйлан төсөл” засаг захиргааны нэгж бүрд хэрэгжихээр болсон талаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас мэдээлнэ.

14:00 цагт: “Холидэй Инн” зочид буудалд ХЭҮК, “Эмнести Интернэшнл” олон улсын байгуулдага, MCIR-Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв, Монголын эмэгтэйчүүдийн сан, Оюутолгойн хяналт ТББ-тай хамтран зохион байгуулсан “Эмэгтэй хүний эрх хамгаалагч зоригтон-2022” уралдааны шилдгүүдийг тодруулна.

14:00 цагт: ГХЯ-нд "Зар сурталчилгааны нөлөөлөл-нийгэм" хэлэлцүүлэг болно. Утас: 9916-9084.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.52.248)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.