Монгол-Германы уулзалтад оролцож санал солилцлоо
Үйл явдал
/
2022-10-26
Монгол Улс бол хоёр том гүрний дунд оршдог ”Гэрэлт цамхаг” юм гэж бид бахархдаг хэмээн манай улсад айлчилж буй ХБНГУ-ын Бундестаг дахь Германы социал демократ нам /СДН/-ын бүлгийн дарга Др.Ролф Мюүтцинэх онцоллоо. Тэрээр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн урилгаар 2 өдрийн шахуу хөтөлбөртэй айлчилж байгаа юм. УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн даргын хувиар өнөөдрийн уулзалтад оролцож санал солилцлоо.
Уулзалтын үеэр Германы Социал Демократ намын бүлгийн дарга Др.Ролф Мюүтцинэх хэлэхдээ:
“Миний хувьд зөвхөн Германы социал демократ намын бүлгийн даргын хувиар биш Фридрих-Эбертийн сангийн Удирдах зөвлөлийн гишүүний хувьд ирсэн. Герман-Монголын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2023 онд тохионо. Мөн Фридрих-Эбертийн сан Монголд үйл ажиллагаа явуулсны 30 жилийн ойг тэмдэглэнэ. Хоёр парламентын бүлгийн харилцааны хувьд харилцан туршлага солилцож, суралцах хүсэлтэй байна.
Хэдэн өдрийн өмнө Холбооны канцлер О.Шольцтой уулзаж ярилцахад Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлал ач холбогдолтой боллоо гэдгийг хэлсэн. Герман улсын хувьд Монгол Улстай стратегийн түншлэлийн харилцаанд хүрэх чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаа. Бидний зорилго бол хоёр орны хамтын ажиллагаа, харилцан ашигтай байгаасай гэдэг үүднээс хандаж, харилцаж байна. Бид Монгол Улс ажиллах хүчин, зохист хөдөлмөрийн нөхцөлөөр иргэдээ хангаж, цалин сайтай байх чиглэлд бодлого барьж ажиллана гэдэгт социал демократчууд бид итгэж байна” гэсэн юм. Түүнчлэн Монгол Улс нийгэм, хөдөлмөрийн харилцаанд, шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг хангаж ажиллахын ач холбогдлыг онцолж, энэ чиглэлд хамтарч ажиллахад бэлэн  байна 
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.183.186)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.