Нийслэл хотын маань түүхэн ойн өдөр БНСУ-ын Бусан хотын Захиргааны үйлдвэрлэл хөгжүүлэх, эдийн засгийг дэмжих газрын захирал Вон Ки Хьюг, Үйлдвэрлэл, эдийн засгийг хөгжүүлэх агентлагийн эрүүл мэндийн бизнесийг хөгжүүлэх газрын дарга О Жи Ван, Бусан хотын “Gospel” эмнэлгийн эмч О Кюүн Сүн болон бусад албаны хүмүүстэй уулзаж, санал солилцлоо.
Бусан-Улаанбаатар хотууд олон салбарт хамтран ажилласаар ирсэн. Энэ удаа эрүүл мэндийн чиглэлээр түлхүү хамтран ажиллах саналыг тавьж, Бусан хотын эмнэлгийн шилдэг эмч О Кюүн Сүн хорт хавдрын өвчлөлийг бууруулах тэр дундаа хоол боловсруулах эрхтний хавдрын эмчилгээ, үйлчилгээг үзүүлэхэд хамтарч ажиллахыг хүслээ.
БНСУ-ын Бусан хотын захиргааны үйлдвэрлэл хөгжүүлэх, эдийн засгийг дэмжих газрын захирал Вон Ки Хьюг хэлэхдээ ”Монгол Улсад анх удаа ирж байна. Өнөөдөр олон хуримтай таарлаа. Билэгт сайн өдөр гэж мэдээд билэгшээж байлаа. Олон салбарт хамтарч ирсэн бидний хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа эрүүл мэндийн салбарт. Монгол Улсаас Бусаны эмнэлэгт жилд 1-2 эмч дадлагажин, суралцдаг. Цаашид ч Монголын олон эмч нарыг чадавхжуулж, хамтран ажиллахыг хүсэж байна”хэмээв.
Миний бие Монгол-Солонгос парламентийн бүлгийн дэд даргын хувьд дээрх саналуудад онцгой ач холбогдол өгч, эрүүл мэндийн салбар төдийгүй БНСУ-д эмч нараа бэлтгэх тал дээр анхаарна.
Мөн эмийн чанар, үнийн асуудалд шинэчлэл хийхээр УИХ-аас Түр хороо байгуулаад ажиллаж байна. Монгол Улсад орж ирдэг зарим эм чанаргүй хэрнээ хэт үнэтэй байдаг. Тиймээс БНСУ-аас орж ирдэг чанартай эмийг боломжийн үнээр авч, хэрэглэгчдэд хүргэх үүднээс ЭМЯ-тайгаа хамтраад ажиллаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.29.213)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
8 цаг 10 мин
-
10 цаг 50 мин
-
12 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
8 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин