Хөл бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг зохион байгуулах хороонд ажиллаж буй Катарын албаны хүн энэхүү том арга хэмжээний бүтээн байгуулалтад ажилласан цагаач ажилчдаас 400-500 орчим нь амиа алдсаныг өчигдөр мэдээллсэн.
Хүний эрхийн байгууллагууд цагаач ажилчдын ажиллаж, амьдрах нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал маш муу байсныг шүүмжилж байна.
“ДАШТ-ий бүтээн байгуулалтад ажилласан цагаач ажилчдаас амиа алдсан хүмүүсийн тоог бодитой, чин үнэнээр хэлж чадах уу?” гэж Морганыг асуухад Тавади “Ойролцоогоор 400-500 хүн амиа алдсан. Нарийн тоог би мэдэхгүй байна. Үүнийг тодруулахаар ажиллаж байгаа” гэж хариулжээ.
Өмнө нь Катарын эрх баригчид энэ тоог 40-өөс хэтрэхгүй гэж мэдээлж байсан юм.
ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг ФИФА 2010 онд Катар улсад олгосноос хойш бүтээн байгуулалттай холбоотой хүний эрхийн асуудал сөхөгдөж эхэлсэн байдаг.
-
20 цаг 17 мин
-
Өчигдөр 11 цаг 36 мин
-
Өчигдөр 11 цаг 32 мин
-
Өчигдөр 09 цаг 37 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин