Чингэлтэй дүүргийн 7, 8,20-р хорооны иргэдтэйгээ уулзлаа. Иргэд маань хэсэгчилсэн инженерчлэлийн дэд бүтцийн ажлыг эрчимжүүлж, гэр хорооллын айл өрхүүдийн эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтийг үргэлжлүүлэхийг хүслээ. Мөн хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох гурилын үнэ тэнгэрт хадаж, талх, гурилаа авахад хүндрэлтэй байгааг хэлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Хүнс, эм бол хүний эрүүл мэнд, амь настай шууд холбоотой асуудал. Үнийн дарамтгүй, хамгийн гол нь чанартай байх ёстой. Тиймээс эмийн чанар, үнийн асуудалд шинэчлэл хийхээр УИХ-аас Түр хороо байгуулаад ажиллаж байна. Шахаж, шаардан, анхаарч үр дүнд хүртэл ажиллана"хэмээлээ. МУ-ын 2023 оны төсөвт гэр хорооллын айл өрхүүдийн эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд шаардлагатай төсвийг Эрчим хүчний сайдын багцад тусгаагүй, хассан байсан. Иргэд, аж ахуй нэгжүүдээс маш олон санал, гомдол ирсээр байгаа. Уг асуудлыг шат шатанд нь хэлж, ярьж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаад иргэд талархаж байна. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэр хорооллын айл өрхүүдийн эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтийг үргэлжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, МАН-ын бүлгийн гишүүдийн олонх дэмжсэн улстөрийн шийдвэр гаргасан юм. Үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Иргэдийн зүгээс төсөв хэлэлцэж байгаа энэ үед олон түмнийхээ саналыг сонсож, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.
-
6 цаг 6 мин
-
10 цаг 6 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
6 цаг 6 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин