Чингэлтэй дүүргийн 9,10-р хорооны иргэдтэйгээ уулзлаа
Үйл явдал
/
2022-11-20

 Уулзалтаар МУ-ын 2023 оны Төсөв хэлэлцэх явцад иргэдийнхээ санал бодлыг хэрхэн тусгаж ажилласан , цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулахын зэрэгцээ тэднийхээ санал бодлыг сонслоо. Иргэдийн зүгээс гэр хорооллын айл өрхүүдийн эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтийг үргэлжлүүлэхийн төлөө олон нийтийнхээ саналыг бодит судалгаа, тооцоолол дээр үндэслэн шат шатанд нь уламжилж, шийдвэрлэж өгсөнд талархаж байлаа. Бид хамтдаа үр дүнд хүрсэн, цаашид ч олон асуудлыг хөндөж, үр дүнд хүрцгээнэ. Уулзалтын үеэр иргэд маань хамгийн гол нь дэд бүтэц, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх, газартай холбоотой олон асуудлыг шийдвэрлэх, сэргээгдэх эрчим хүч ашигласны төлбөр тогны мөнгөн дээр үндэслэлгүй нэмж авч байгааг анхаарч арга хэмжээ авахыг хүссэн юм. УИХ-аар Газрын тухай багц хууль, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиудыг хэлэлцэж байгаа энэ үед миний бие иргэдийнхээ саналыг тусгаж, асуудлыг цогцоор нь шийдэх тал дээр анхаарч ажиллах болно. Амралтынхаа өдөр үнэтэй цагаа зарцуулж уулзалтад хүрэлцэн ирсэн иргэддээ, ЧД-ийн Засаг даргын зөвлөх Ч.Болормаа, НОСДБГ-ын хэлтсийн дарга Б.Батзаяа, ЧД-ийн НД-ын хэлтсийн Хайлааст дахь салбарын дарга З.Мөнхнаран, ЧД-ийн Тохижилт үйлчилгэний дарга Б.Саруул-Од нартаа баярлалаа

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.183.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.