“Жендэрийн тэгш байдлыг хангахад улс төрийн намын оролцоо, манлайлал” Үндэсний форумд оролцлоо
Үйл явдал
/
2022-11-23
“Жендэрийн тэгш байдлыг хангахад улс төрийн намын оролцоо, манлайлал” Үндэсний форумд УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны дэд Ерөнхийлөгч М.Оюунчимэг оролцож, байр сууриа илэрхийллээ. УИХ-д суудалтай улс төрийн намуудын манлайлал, жендэрийн үзэл баримтлалын эрх зүйн орчинг бий болгох, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихэд олон талт хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлгүүд өрнөлөө.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ”МУ-ын жендэрийн нөхцөл байдлаас харахад парламент дахь хүйсийн тэнцвэрт байдлын хувь эрчүүдээс бага байдаг. УИХ-аар удахгүй Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ. Өнөөдрийн энэ гажуудлын хамгийн гол шалтгаан нь 2015 оны Улс төрийн намуудын тухай хууль, 2005 оны Сонгуулийн тухай хуулийн санхүүжилттэй холбоотой асуудлууд юм. Жендэрийн эрх тэгш байдал нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал бус, аливаа улс орны хөгжлийн асуудал юм. Улс төрийн намуудын тухай хуульд эмэгтэйчүүд эрчүүдтэй адил өрсөлдөөд чадлаараа гараад ирэх нөхцлийг бүрдүүлэх нь маш чухал. Үүнийг МАН-ын дэргэдэх НАМЭХ намын удирдлагуудтайгаа хамтран нөлөөллийн олон ажлуудыг хийж байна. Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хуульд санхүүжилт, квоттой холбоотой асуудлыг тусгаснаар үр дүнд хүрнэ. Одоогийн хуульд жендерийн асуудлыг хөндсөн заалт байгаа ч биелээгүй тохиолдолд хариуцлагын механизм байдаггүй. Бид Эмэгтэйчүүдийн амьдралын чанарын судалгааг маш нарийн хийсэн. Судалгаанаас харахад санхүүтэй холбоотой асуудлууд давамгайлж байна. Жишээ нь гурван эмэгтэй тутмын нэг нь үндсан цалингаараа амьдардаг, арван эмэгтэй тутмын нэг нь л бизнесээр дамжуулж санхүүгээ шийддэг гэх мэт. Хамгийн чухал нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцож байж улс орны хөгжилд нөлөөлсөн олон чухал асуудлууд дээр дуугарч, шийдвэр гаргаж, үр дүнд хамтдаа хүрнэ” хэмээлээ
Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.18.238)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.