Боловсролыг дэмжигч Голомт банк шинэ төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, 2020 оноос хойш /MONGWBL/ төсөлтэй хамтран ажиллаж байгаа билээ. Голомт банк “Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр”-ийг Отгонтэнгэр Их Сургууль болон Санхүү Эдийн Засгийн Их Сургуультай хамтран хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд ерөнхий зохицуулагч ОТИС-ийн төслийн менежер Н.Хосбаяр, хөндлөнгийн шинжээч Dr.Arayik Navoyan нар Голомт банкны төлөөллүүд болон #Ажлын_Байранд_Суурилсан_Сургалтын хөтөлбөрт хамрагдаж буй 16 оюутантай уулзаж, төслийн үйл ажиллагааны хэрэгжилт, олон нийтэд түгээсэн ажлын тайлан, явцын талаар ярилцсан юм. Мөн тус төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа гүйцэтгэл сайтай явагдахад Голомт банкны оролцоо өндөр байгааг онцолсон бөгөөд Европын холбооны улсуудын бизнесийн байгууллагуудтай туршлагаа хуваалцах саналыг ирүүллээ.
-
8 цаг 23 мин
-
12 цаг 24 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
8 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин