Монгол Улсын Их хурлаас 2021 онд Банкны тухай хуулийг шинэчлэн баталсан. Хуулийн өөрчлөлтийн хүрээнд арилжааны банкууд, тэр тусмаа системийн нөлөө бүхий 5 банк IPO гаргаж, олон нийтийн компани болох үүрэг хүлээсэн билээ.
Санхүүгийн зохицуулах хороо ээлжит хуралдаанаараа “Төрийн банк” ХХК-ийн нийтэд санал болгон гаргах үнэт цаасыг бүртгэж, олон нийтэд санал болгон арилжаалах зөвшөөрлийг 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гардуулан өгсөн.
Төрийн банк системийн нөлөө бүхий банкуудаас анхлан IPO гарган “Үнэт цаасны нээлттэй танилцуулга” арга хэмжээгээ Улаанбаатар зочид буудлын их танхимд өнөөдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Төрийн банкны үнэт цаасыг сонирхож буй мянга гаруй иргэд, харилцагч хүрэлцэн ирж, Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр, “Өлзий энд Ко ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр нар мэдээлэл, танилцуулга хийлээ.
Арга хэмжээний үеэр Төрийн банкны Үнэт цаасны танилцуулга болон банкны үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх бүх төрлийн мэдээлэл өгч, хөрөнгийн зах зээл болон хэрхэн үнэт цаас худалдан авах талаар зөвлөгөө, мэдээллийг олон нийтэд нээлттэйгээр хүргэллээ.
Төрийн банкны IPO дэлгэрэнгүй мэдээллийг www.ipo.statebank.mn болон лавлах 77661881 дугаараас авах боломжтой.
-
1 цаг 0 мин
-
20 цаг 18 мин
-
22 цаг 58 мин
-
Өчигдөр 11 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
1 цаг 0 мин
-
20 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин