Багануур хот, Чингис хот, Чойбалсан хотууд цахилгаан шугам сүлжээгээр холбогдоно
Үйл явдал
/
2022-09-23
Монгол улсын Засгийн газрын хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлогод Багануур-Чингис-Чойбалсан хотуудыг холбосон 220КВ цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудын өргөтгөл хийн эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах асуудлыг тусгасан.

Ингэснээр Бгануур хот эрчим хүчний томоохон зангилаа төв болохын зэрэгцээ эрчим хүчний найдвартай ажиллагаа, хүчин чадал нэмэгдэж, эдийн засаг, дэд бүтэц, үйлдвэрлэл хөгжих  боломж нөхцөл улам сайжирна гэж тооцож байгаа юм. 

Дээрх асуудлаар Эрчим хүчний яам, Дэлхийн банк, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК болон зураг төслийн баг Багануур дүүрэгт ажиллан дүүргийн Засаг даргатай уулзалт хийлээ.

Уулзалтаар төслийн талаарх ерөнхий танилцуулга хийгдэж, талууд асуулт асууж, санал солилцсон юм.

Дүүргийн Засаг даргын зүгээс хуульд заасан эрхийн хүрээнд бүрэн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.215.30)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.