“Өвсний үндэс” хөтөлбөр Багануур дүүрэгт амжилттай хэрэгжлээ
Үйл явдал
/
2022-10-03
Өвсний үндэс”- Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн Багануур дүүргийн 142-р цэцэрлэгийн засварын ажил бүрэн дуусаж нээлтээ хийж, 8 бүлгийн 236 хүүхэд хүлээн авч үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн боллоо.
Нээлтэд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, ИТХ-ын дарга Т.Отгонболд, Засаг дарга С.Даваасүрэн, Япон улсын Монголд суугаа онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Х.Кобаяши болон дүүргийн удирдлагууд, багш нар оролцлоо.
 Япон улсын Засгийн газар нь 1990 оноос 32 жилийн хугацаанд Монгол Улсын 21 аймаг Улаанбаатар хотод нийт 582 төслийг “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлээд байна.
 Ирээдүй болсон хүүхэд, багачуудын маань сурч, боловсрох орчин, нөхцөлийг сайжруулах үйлсийг дэмжин тусалсан Япон Улсын Засгийн газар, элчин сайд Кобаяаши Хироюки Танд гүн талархал илэрхийлье!
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.237.218)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.