Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ
Үйл явдал
/
2022-10-21

Нийслэлийн хэмжээнд 2022 оны II ээлжийн цэрэг татлага өрнөж, цэргийн насны залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна.

Энэ жилийн тухайд оюутныг биеэр ирж, цэрэг татлагын комисст бүртгүүлэн эрүүл мэндийн үзлэгт хамрагдах шаардлагыг тавьж байна. Мөн зарлан дуудах хуудас аваад тогтоосон хугацаанд ирээгүй болон 2016 онд батлагдсан Цэргийн албаны тухай хуулиар оюутныг цэргийн албанаас түр чөлөөлөх заалтыг хассан учраас зарлан дуудах мэдэгдлийн дагуу биеэр ирж бүртгүүлэх юм. Хэрэв зарлан аваад ирээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дэх заалтаар захиргааны хариуцлага тооцно” гэж хуульчилсан билээ.
Хугацаат цэргийн албанд татагдагчид иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн бол диплом, цээж зураг, дархлаажуулалтын гэрчилгээ зэрэг баримт бичгээ биедээ авч, цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй.
Цэрэг татлагын ажилд Батлан хамгаалах яамны ажлын хэсэг заавар зөвлөмж өгч ажиллаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.203.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.