Дүүргийн эмнэлэг 1989 онд байгуулагдснаас хойш анх удаа бүрэн засварт орно
Эрүүл мэндийн төвийн барилга 1989 онд анх 150 ортой ашиглалтад орж байсан түүхтэй.
Ашиглалтад орсноос хойш 33 жилийн хугацаанд дотоод засвар шинэчлэлийн ажил хийгдээгүй учраас өрөө, тасгууд хуучирч муудсан байсан. Харин эмнэлгийн их засварын ажлыг эхлүүлэхээр энэ жил зураг төсвийг гаргахаар боллоо.
Өнөөдөр дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, Засаг даргын орлогч Б.Балжинням нар эмнэлгийн нөхцөл байдалтай танилцлаа.
Дүүргийн эмнэлэг нь 30 гаруй жил бүрэн засварт орж байгаагүй. Түүнчлэн дүүргийн эмнэлгийн эмч, ажилтнуудын өрөө тасалгаа, хувцас солих өрөө, хэвтэн эмчлүүлэгчдийн өрөө, ариун цэврийн өрөөнүүдийн зарим тавилгууд 30 жилийн настай гэхэд хилсдэхгүй.
Мөн амбулаторийн өрөөнүүд хуучирч муудсан, цонхоор дулаан алдах гэх мэт тав тухгүй байдаг талаар эмнэлгийн ажилтнууд дүүргийн Засаг даргад уламжилсан юм.
Засаг дарга С.Даваасүрэн хэлэхдээ их засварын ажлыг хийхдээ зураг төсөлд анхаарч, ажлын даалгавраа сайтар гаргаж өгөх, өрөөнүүдийн зөв зохион байгуулалтад ач холбогдол өгөх, мөн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нялх нярай хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан амбулаторийн үзлэгийг доод давхарт шийдэх зохион байгуулалтыг эмнэлгийн стандартад нийцүүлэн, зураг төсөвт тусгаж өгөхийг захилаа.
Цаашид эмнэлгийн их засвар, зохион байгуулалтын зураг төсөв хийгдсэнээр үе шаттай засвар, шинэчлэлийн ажлыг хийх юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.12.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
6 цаг 25 мин
-
10 цаг 25 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
6 цаг 25 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин