Өнөөдөр Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн 116 жилийн ой тохиож байна.
Д. Нацагдорж нь 1906 онд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар тайж Дашдоржийн гэрт төрсөн түүхтэй.
Д. Нацагдорж ЗХУ /1926/ болон Германд /1926-1929 онд/ хэдэн жил суралцаж, өрнөдийн соёлын шилдэг өв сантай гүнзгий танилцаж тэрээр Элдэв-Очир, Очир, Сайн санаат, Үзэг гэх мэт олон нууц нэрээр бичиж байжээ.
Уран бүтээл:
- “Ушаандар“, “Сандо амбаны харгис явдал” жүжиг
- “Нуугдсан эрдэнэ” (1930) дуурь
- “Их авхай”
- “Монгол ардын суут”
- “Би биш” (1934) жүжиг
- “Учиртай 3 толгой” (1934 он)аялгуут жүжиг
- “Хуучин хүү“(1930)
- “Цагаан сар ба хар нулимс“(1932)
- “Харанхуй хад“(1930)
- “Үзэгдээгүй юм”(1933)зэрэг өгүүллэгүүдээрээалдаршжээ.
- “Хэнз хурга”(1933)
- “Миний нутаг”(1933)
- “Дөрвөн цаг”(1934),
- “Од”,
- “Нар аа”,
- “Сар аа” шүлэг,
- “Ламбагуайн нулимс”(1930)
- “Харанхуй хад”,
- “Шувуун саарал”,
- “Хөдөө талын үзэсгэлэн” өгүүллэг(1931),
- “Ондоо хүмүүжил” зэрэг олон бүтээл туурвижээ.
Түүний бүтээлүүд “Учиртай гурван толгой”-1934 онд, Зохиолын түүвэр-1955 онд, алдарт “Миний нутаг”-1963 онд, Ламбагуайн нулимс-1976 онд Шувуун саарал нэртэйгээр хэвлэгдэж байсан юм.
Энэ өдрийг тохиолдуулан “Миний нутаг” яруу найргийн наадам Соёлын ордонд 17:00 цагаас зохион байгуулагдах бөгөөд яруу найраг сонирхогч иргэд, хөдөлмөрчид та бүхнийг урьж байна.
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 22 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
Өчигдөр 12 цаг 20 мин
-
Өчигдөр 11 цаг 42 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин