Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны хоёрдугаар хуралдааныг зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-11-18
Хуралдааныг дүүргийн Засаг даргын орлогч, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны тэргүүн Б.Балжинням удирдан, эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийн талаар суурь судалгааг гаргаж, кейсийн ерөнхий мэдээллийг сонслоо.
Насанд хүрээгүйчүүдийн үйлдсэн гэмт хэргийн шийдвэрлэлт, ял хойшилсон хүүхдүүдийг нийгэмшүүлэх, төлөвшүүлэх, амьдрах ухааны цуврал хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, гэмт хэргийн гэрч, хохирогч хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд хуулийн хүрээнд шаардлагатай байгаа дэмжлэгийг төрийн байгууллагын зүгээс үзүүлдэг.
Хуралдаанаар холбогдох байгууллагуудад дараах үүрэг чиглэлийг өгсөн юм. Тодруулбал
 Кейстэй холбоотой сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлж ажиллахыг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст
 Хуулийн хүрээнд халамжийн тусламж, дэмжлэг үзүүлж ажиллахыг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст
 Холбогдох бичиг баримтыг баримтжуулж ажиллахыг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст
 Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж ажиллахыг Эрүүл мэндийн төвд
Үүрэг даалгаврын хэрэгжилтийг дараагийн хуралдаанаар танилцуулахыг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст тус тус даалгалаа.
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.195.105)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.