Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, цэргийн штабын дарга, дэд хурандаа Ч.Энхбаяр нар Сэлэнгэ аймагт ажиллалаа
Үйл явдал
/
2022-11-26

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, цэргийн штабын дарга, дэд хурандаа Ч.Энхбаяр нар Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Булган аймгаас 2022 оны 2-р ээлжийн хугацаат цэргийн албанд Хилийн цэргийн 0243-р ангид хувиарлагдан эх орныхоо дархан хилээ хамгаалах албаа нэр төртэй хааж буй цэргүүдтэйгээ уулзлаа. Тангарагын баярт Булган аймгаас зарим эцэг эхчүүд хүрэлцэн ирээд байна. Эх орны хөвгүүддээ амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.196.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.