Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Санхүүгийн тайлангаа найм ба түүнээс дээш улирал дараалан гаргаагүй, харилцагч санхүүгийн байгууллагад илгээж баталгаажуулаагүй хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах талаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага өөрийн цахим хуудсаар нийтэд зарлах бөгөөд зарласнаас хойш 6 сарын дотор бичгээр санал, гомдол гаргаагүй, дампуурлын хэрэг үүсгээгүй, санхүүгийн тайлангаа гаргаагүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр, төлбөргүй бол уг хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасна” гэж заасан.
Хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд санхүүгийн тайлангаа найм ба түүнээс дээш улирал дараалан гаргаагүй, харилцагч санхүүгийн байгууллагад илгээж баталгаажуулаагүй хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах талаарх саналыг Сангийн яамнаас жагсаалтаар ирүүлсэн байна.
Иймд уг жагсаалтад орсон эсэхээ шалгаж, хэрэв улсын бүртгэлээс хасуулахгүй тохиолдолд орон нутагт харьяа аймгийн Улсын бүртгэлийн хэлтэстээ, нийслэлд харьяалал харгалзахгүй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс болон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хандан албан хүсэлтээ өгнө үү.
-
8 цаг 7 мин
-
10 цаг 48 мин
-
12 цаг 8 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
8 цаг 7 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин