Хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
Үйл явдал
/
2022-10-08
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ нь мэдээллийн санд хандах эрх үүсгэх, мэдээлэл харилцан солилцох, ашиглах талаар хамтран ажиллах гэрээг өнөөдөр /2022.10.07/ үзэглэлээ.
Тодруулж хэлбэл Барилгын хөгжлийн төвийн “Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан” /www.mcis.gov.mn/ болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын “Хот байгуулалтын кадастрын цахим систем” болох “Урбан менежер” мэдээллийн сангуудыг холболт хийх ажлыг эхлүүллээ.
Мэдээллийн санг холбосноор талууд дараах мэдээллийг харилцах солилцож, үйл ажиллагаандаа ашиглах боломжтой болж байгаа юм.
Барилгын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын мэдээлэл, барилга, байгууламж захиалагчийн техникийн хяналтын үйл ажиллагааны мэдээлэл, барилга, байгууламжийн зураг төслийн магадлалын мэдээлэл Байр зүйн зураг, газрын кадастрын мэдээлэл, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хот байгуулалтын хөгжлийн төлөвлөгөө, инженер геологи болон газар хөдлөлтийн бичил мужлалын зураг.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.47.177)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.