"Асралт гэр бүлийн үйлчилгээг хөгжүүлэх нь"
Үйл явдал
/
2022-09-21
Нийслэлийн 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн гэр бүл, хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдэд “Асралт гэр бүлийг сонгох, сургах, хүүхдийг гэр бүлд дасгах үйлчилгээний талаар мэдлэг, чадвар олгох, мэргэжлийн удирдлагаар хангах сургалтыг зохион байгууллаа.
 
Энэхүү сургалтын гол зорилго нь Монгол Улсын Засгийн газарт НҮБ-ын хүүхдийн эрхийн хорооноос гэр бүлд түшиглэсэн халамжийн хувилбарт үйлчилгээг хөгжүүлж хүүхдийн өсөлт хөгжил, хамгаалал, ирээдүй амьдралд сөрөг нөлөө үзүүлдэг төвлөрсөн асрамжийн үйлчилгээг халахыг сануулсаар ирсэн. Зөвлөмжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийг сонгон уг төслийг эхлүүлэн ажиллаж байна.
 
Сургалтад, НГБХЗХГ-ын Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Гэрэлтуяа, “Том ах эгч” ТББ-ын тэргүүн С.Энхтуяа, нар “Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ үзүүлэх журам” эрх зүйн орчин, олон улсын сайн туршлагын талаар мэдлэг, мэдээлэл олгосон гурав дахь удаагийн сургалтыг орлоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.144.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.